Эрүүл мэнд, боловсрол


Image

 

Олон улсын жишигт нийцсэн “Монголын боловсрол-Өнөөдөр” үндэсний хэмжээний суурь судалгааг Боловсролын Судалгааны Үндэсний хүрээлэн (БСҮХ)-д төвлөрүүлэн олон улсын байгууллага, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Засгийн газрын манлайлал дор 21 аймаг, 330 сум, 1639 баг, нийслэлийн 9 дүүрэг, 204 хороонд оршин амьдарч байгаа 920,165 өрх болон гадаадад ажиллаж амьдарч буй Монгол улсын элчин сайдын яамдыг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөн Боловсролын үйлчилгээнд 2022 онд огт хамрагдаагүй болон завсардсан 0-24 насны хүүхэд залуусыг илрүүлэхийн тулд өөрийн орны онцлог нөхцөл байдалд тохируулан боловсруулсан агуулга, арга зүйгээр үндэсний суурь судалгааг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд судалгааны нэгж дээр мэдээлэл цуглуулж ажиллах Булган аймгийн 95 судлаачийг  орон нутагт бэлтгэх сургалтыг  2022 оны 11 сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Сургалтыг нээж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг үг хэлж “Цаашид аймгийн хэмжээний томоохон суурь судалгааг зохион байгуулах, бодлого шийдвэр гаргахад энэхүү судалгаа чухал ач холбогдолтойг дурдан орон нутгийн бэлтгэгдсэн судлаачидтай хамтран ажиллахаа” илэрхийллээ. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн ЭША Г.Баянчимэгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сургалтыг удирдан зохион байгуулж амжилттай ажиллаа.

Нийт судлаач, албан хаагч нартаа ажлын амжилт хүсье.

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх