Бага боловсролын багш нарын сургалт уулзалт зохион байгуулагдлаа.
Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, бага боловсролын суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөн арилгах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, багш хөгжлийн бүлгийг байгуулах чиглэл төлөвлөгөө боловсруулах, хичээлийн жилийн ажлын төлөвлөгөө чиглэлээ гаргах, хамтран санал солилцох, 1-5-р ангийн гарын авлага танилцуулах, масс олимпиадын журам хэлэлцэх, бага боловсролын сургалтын нэгдсэн төлөвлөгөө танилцуулах, Монгол улсын зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй багш нарын арга зүйн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйг сайжруулах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сургалт зохион байгуулагдаж Булган аймгийн бага боловсролын сургалт хариуцсан 16 менежер,189 багш хамрагдлаа.
Булган аймгийн, Боловсрол, Шинжлэх ухааны газар
Сэтгэгдэл үлдээх