Хэм хэмжээ тогтоосон захиргааны акт


БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаарсарын 18-ны өдөр                     Дугаар 04/01                                                  Их хүрэмт

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээнд-0 төгрөг, адуунд-1000, үхэрт-500, хонинд-500, ямаанд -800 төгрөг байхаар тогтоосугай.

2.Малын тоо, толгойд ногдуулах албан татварын орлогыг хуульд заасан хугацаанд төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга Л.Пүрэвсүрэнд үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамирт даалгасугай.

ДАРГА Д.ДӨЛГӨӨНТАМИР

  •  (971)

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх