Хүнс, хөдөө аж ахуй


Image

 

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн нийт нутгийн:

27 % - Бэлчээрийн нөөцтэй

31 % - Бэлчээр хүрэлцээтэй

35 % - Даац 1-3 дахин хэтэрсэн

4 % - Даац 3-5 дахин хэтэрсэн

3 % - Даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 40 гаруй хувьд хэтэрч гарлаа.

🍁Сумын дүнгээр авч үзвэл Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Хутаг, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.

🍁Сайхан сумын Угалз, Бүрд багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан. Харин Баяннуур сум болон Гурванбулаг сумын Агьт багийн нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа.

📌Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх