Цаг үеийн мэдээ


Image

БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО ЗОРИЛТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Булган аймгаас төрөн гарсан Батлан хамгаалах салбартаа манлайлан ажиллаж буй бригадын генерал нар төрөлх нутагтаа өнөөдөр салбарын бодлого зорилт Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор хүрэлцэн ирлээ. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ уулзалтын үеэр хүндэтгэл үзүүлэн цаашдын хамтын ажиллагаандаа уялдаа холбоогоо улам бэхжүүлэн ажиллана гээд ажлын амжилт хүсэн ерөөлөө. Энэ удаагийн өдөрлөгт Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч бригадын генерал П. Баасандамба , Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан , Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч тэргүүтэй хүмүүс оролцож байна.

Өдөрлөгийн эхэнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын албан тушаалтнууд Аймгийн Засаг даргын хамтаар Цогт хунтайжын хөшөөнд цэцэг өргөж, ОХУ-ын Дорнод цэргийн “ Сэлэнгэ “ чуулгын тоглолт хүрэлцэн ирж Булган аймгийн хөгжим бүжгийн театрын тайзнаа хууль сахиулах байгууллагын албан хаагч аймгийн иргэд залуучуудад цэрэг, эх орны тухай уран бүтээлээ толилуулж байна.

+14

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх