Эрүүл мэнд, боловсрол


Image

Тэгвэл энэ удаа манай аймагт тус уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Б.Батбаяр, Монгол Улсын ардын багш, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын ардын багш, Боловсролын ухааны доктор, профессор А.Гүрбадам, Анагаахын Шинжлэх Ухаанны доктор, профессор Д.Уранчимэг, Д.Мөнхцэцэг, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Оюунцэцэг, О.Болорсайхан, Анагаах ухааны доктор М.Наранпүрэв, Б.Амгалан, Д.Ангармөрөн нар хүрэлцэн ирсэн.

Аймгийн эрүүл мэндийн салбарт 801 төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөгчтэй "БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2022"-ыг зохион байгуулж, анагаахын шинжлэх ухааны салбарт гарч буй ололт амжилт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл өгч, санал солилцоно.

Уулзалтын нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай оролцож хүрэлцэн ирсэн багш нарт талархлаа илэрхийлж, уулзалтын арга хэмжээнд амжилт хүссэн бөгөөд энэ үеэр Булган аймгийн уугуул, ардын багш Ц.Лхагвасүрэн, А.Гүрбадам нарт хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх