Хүнс, хөдөө аж ахуй


Image

Булган аймгийн газар тариалангийн салбарт хүчин зүтгэдэг аж ахуй нэгж, хувь хүмүүсийг хамруулсан "БУЛГАНХАНГАЙН ТАРИАЛАНЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН–УРГАЦЫН БАЯР" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Сүхбаатарын одонгоо хөдөлмөр, үр бүтээлээрээ мялааж сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн арвин ургац хураан авсанд талархал илэрхийлж, ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан тариаланчдаа шагнан урамшууллаа. Арга хэмжээнд 16 сум, 1 тосгоны 275 тариаланч оролцож цаашид хэрэгжүүлж ажиллахаар дараах УРИАЛГА-г гаргасан.

Булганхангай нутгийнхаа үзэсгэлэнт байгалийн экологийн тэнцвэрийг хадгалж, ногоон хөгжлийн загвар аймаг болох алсын хараанд тулгуурлан, уур амьсгал, газар зүйн онцлогт дасан зохицсон эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан шинэ дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, өөрийн онцлогтой бренд үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг бий болгон, ирээдүйд экологид ээлтэй, шинжлэх ухаанд суурилсан ухаалаг газар тариаланг хөгжүүлэхийн төлөө аймгийн төр, захиргааны байгууллага, түүний удирдлага, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, үр дүнд хүргэх зорилгоор дараах ажлуудыг орон нутагтаа бүтээлчээр хэрэгжүүлэхийг уриалж байна. 
1.    Газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон, экологид ээлтэй технологи нэвтрүүлсэн, ухаалаг, тогтвортой тариалангийн системийг нэвтрүүлэн хөгжүүлэх
2.    Мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, тэднийг орчин үеийн техник, технологи эзэмшүүлэх чиглэлээр давтан сургаж чадавхжуулахад анхаарах
3.    Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагчид нэгдэн хоршоо байгуулж, хамтран хүлэмж, зоорь агуулах барих, техник, технологийн дундын үйлчилгээг нэвтрүүлэх замаар таримлын төрлийг олшруулан үйлдвэрлэлээ өргөтгөж, зах зээлд нэгдсэн зохион байгуулалтай нэг үнийн бодлогоор  бүтээгдэхүүнээ борлуулах
4.    Өвлийн болон зуны нийлэг хальсан хүлэмжинд хүнсний ногооны ялангуяа нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлж, таримлын нэр төрлийг олшруулах
5.    Газар тариалангийн бүхий л салбарт эрүүл аюулгүй хүнсний баталгаа болсон Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, улмаар органик тариалан эрхлэх замаар хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангах  
6.    Таримал тэжээл үйлдвэрлэлийг бэлчээрийн мал аж ахуйг дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд зориулж технологийн дагуу тариалж, бэлтгэх, тэжээлийн таримлын төрлийг олшруулах
7.    Газар тариалан эрхлэх бүсийг байгуулж, тариалан, мал аж ахуйн хамаарал, төр захиргааны байгууллага, тариалан эрхлэгч ААН, иргэд, малчдын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгон хэвшүүлэх
8.    Үр тариа, төмс, хүнсний ногооны үр, сортын шинэчлэлийг нутаг орныхоо онцлогт тохируулан уур амьсгалын хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөлд дасан зохицсон сортыг сонгон нутагшуулж, үрийг нь үржүүлэн түгээх
9.    “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн талбайг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах ойн зурвас байгуулах, агро-ойн аж ахуйг байгуулж түүн дотроо жимсний цэцэрлэг байгуулах, хүнсний ногоо тариалах замаар эдийн засгийн үр өгөөжтэй үйлдвэрлэл болгох
Орон нутагтаа услаж болох талбайн судалгаа хийж, усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх
10.    Газар тариалан эрхлэгч ААН, иргэд хөрсний үржил шимийг шинжлэх ухааны үндэстэй сайжруулж, нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулахын тулд хөрсний агрохимийн картограммын шинжилгээнд эзэмшиж, ашиглаж буй талбайгаа хамруулж, гаргасан зөвлөмжид тулгуурлан талбайгаа эрдэс ба органик бордоогоор бордох 
11.    Газар тариалангийн үйлдвэрлэлд органик бордоо хэрэглэх үйл ажиллагааг өргөжүүлж, түүнийг үйлдвэрлэх ААН, иргэдийг дэмжих
12.    Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч ААН, иргэд эзэмшиж, ашиглаж байгаа талбайнхаа түүхийг хөтөлж, тариалангийн соёлжилтийг сайжруулах ажлыг тогтмолжуулах
13.    Газар тариалангийн нарийн мэргэжлийн чадвартай боловсон хүчин бэлтгэх, ЭШБ-уудтай хамтран үйлдвэрлэлд шинэ сорт нутагшуулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажлыг хамтран гүйцэтгэж, тодорхой үр дүн гаргасан ААН, иргэн, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага, ТББ-ын үйл ажиллагааг эдийн засаг, санхүүгийн механизмаар урамшуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
14.    Төмс, хүнсний ногооны иж бүрэн механикжсан зоорь, агуулахыг шинээр барьж ашиглалтад оруулах, борлуулалтын тогтвортой сүлжээ бий болгох ажлыг төр, захиргааны байгууллага, ААН, иргэдийн хамтарсан болон шууд харилцаатай гадаад орны хөрөнгө оруулалтаар хийж, хэрэгжүүлэх

https://www.facebook.com/SaihanMongolTV/videos/1120134055435319

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх