Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумдад ажиллаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Булган аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн дотор, сүрьеэгийн эмч нар багтаж иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийлээ.
Сайхан сум: Сүрьеэгийн болон дотрын эмч амбулаториор 25 иргэнийг үзэж, 2 иргэнийг нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхээр лавлагаа шатлалд илгээсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэнийг үзэж, 3 иргэнд дотрын эмчийн нарийн мэргэжлийн зөвлөгөө өгсөн.
Баян-Агт сум: Дотор, сүрьеэгийн эмч 38 иргэнийг амбулаториор үзэж, 1 иргэнийг Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвд яаралтайгаар хэвтүүлэн, 1 иргэнийг нарийн мэргэжлийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх, 1 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор арьсны тасагт хэвтүүлэн эмчлүүлэхээр илгээсэн. Мөн сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 8 иргэнийг үзэж, 5 иргэнд дотрын эмчийн нарийн мэргэжлийн зөвлөгөө өгсөн.
Хутаг-Өндөр сум: Дотор сүрьеэгийн эмч 57 иргэнийг амбулаториор үзэж, 1 иргэнийг зүрх судасны нарийн мэргэжлийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх, 1 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт хэвтүүлэн эмчлүүлэхээр илгээсэн. Сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэнийг үзэж, 4 иргэнд дотрын эмчийн нарийн мэргэжлийн зөвлөгөө өгсөн.
Тэшиг сум: Дотрын эмч 36, сүрьеэгийн эмч 11 иргэнийг амбулаториор үзсэн. Сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэнийг үзэж дотрын эмчийн болон сүрьеэгийн эмчийн нарийн мэргэжлийн зөвлөгөө өгсөн. Эрчим эмчилгээнд эмчлэгдэж байгаа хүнд өвчтөнд дотрын эмчийн нарийн мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.
Сэтгэгдэл үлдээх