Аймгийн Засаг дарга Д. Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025,01,29/ Сайхан суманд ажиллаж байна. Засаг даргын хувьд орон нутагт ажиллаж буй анхны томилолт юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын төр , төсвийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Сайхан сум төвийн нэгдсэн халаалтад холбогдож, цэвэрлэх байгууламжтай болсноор төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдээ төвийн халаалт бохирын системд холбох ажлыг шат дараатай хийж байна.
Мөн сумын иргэдтэй уулзалт хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултад хариулт өглөө.
Сайхан сумын хувьд өнгөрөгч 2024 онд сумын түүхт 100 жилийн ойг, таван түмэн адууны баяртай хамтатган тэмдэглэсэн. Адуу айргаараа алдартай сайхан сумын хөдөлмөрч малчин түмэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд 54 хоршоо байгуулж, 160 малчин иргэн 4,4 тэрбум төгрөгийн зээлийг хоршоог дэмжих сангаас авсан байна. Жилийн эцсийн мал тооллогоор малчин болон мал бүхий 1124 өрхийн 246,093 мал тоолуулсан. Сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай хангагдсан тухай сумын удирдлагууд танилцууллаа.
Тус сумын хувьд 6599 атаршсан талбай байгаа бөгөөд газрыг ногоон тэжээл тарихаар иргэд, аж ахуй нэгж, хоршооддоо өгч байгаа аж. Өнгөрсөн онд 339 га талбайд ногоон тэжээл тариалж 1360 тн ногоон тэжээл хураан авчээ.
Сэтгэгдэл үлдээх