Хүнс, хөдөө аж ахуй


Image

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын санаачлан зохион байгуулж байгаа төрийн мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй хүргэж, иргэдээс санал хүсэлт хүлээн авах зорилгоор "ИРГЭДИЙН ИНДЭР" иргэдтэй уулзах уулзалт, хэлэлцүүлгийг 14 хоног болгон Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, УЦУОШ төв , "Булган Мээж" ОНӨХХК-ны төлөөллүүд оролцож иргэд, олон нийтээс гарсан асуудлуудыг хэлэлцэж мэдээлэл өглөө. Иргэдийн индэр уулзалт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болон хойд бүсийн телевиз Сайхан Монголын цахим хаягаар шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд цахимаар ирүүлсэн асуултад хариулт өгч гарсан саналуудыг хүлээн авлаа. Дараагийн уулзалт 2 дугаар сарын 6-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Иргэн таны үг эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэртэй

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх