ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Булган аймгийн төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болж төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцсэн 23 албан хаагчид тангараг өргөн батламжаа гардан авлаа. Энэ үеэр Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Алтаншагай нийт тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Төр түвшин Түмэн олон амгалан байг
Сэтгэгдэл үлдээх