АНУ-ЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ДЭМЖИХ БҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗЛАА
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Америкийн Нэгдсэн Улсын Иргэний цэргийн дэмжих бүлэгтэй хамтран “Давах туулах чадвар”-ын сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус сургалтыг зохион байгуулах АНУ-ын Иргэний цэргийн дэмжих бүлгийн төлөөлөгчид өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзлаа. Төлөөлөгчид сургалтын тухай аймгийн удирдлагад танилцуулж хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ. Сургалтад аймгийн ОБГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сумдын мэргэжлийн ангиуд хамрагдана. Гамшиг ослын үед мэргэжлийн анги, албадын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг сургалтыг маргаашаас эхлэн 4 хоногийн турш зохион байгуулах гэж байна.
Сэтгэгдэл үлдээх