Булган аймгийн Сайхан сумын харьяат, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, “Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Ц.Баттулгын мялаалга наадам аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр болж байна.
Наадамд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Махашири, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд болон Ц.Баттулгын ээж, ахан дүүс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нутгийн зон олон оролцож, Гавьяат тамирчин Ц.Баттулгад амжилт хүсэж, баяр хүргэж байна.
Булганчууд бид анхдагч, алдартнуудаараа бахархаж явдаг түмэн. Тэгвэл анхдагчийн халааг залгамжилж Булган хангай нутгийн унаган хүү Ц.Баттулга олимпын наадмын Хөнгөн атлетикийн төрөлд Олимпын анхны медалийг авч Монголчууд биднийг баярлуулсан билээ.
“Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Ц.Баттулгынхаа цаашдын тэмцээн уралдаан, ажил амьдралд нь хамгийн сайхан бүхнийг нутгийн зон олны өмнөөс хүсэн ерөөе.
Сэтгэгдэл үлдээх