Анхдагч алдартны өлгий Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын түүхт 50 жилийн ой болж байна. Ойн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга хурандаа Ц.Лхагвасүрэн, Онцгой байдлын газрын дарга асан, бэлтгэл хурандаа, Үйлчилгээний Гавьяат ажилтан Д.Ууганбаяр, Хойд бүсийн онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Н.Хишигдорж бөгөөд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, эрэх хайх аврах салбарын үе үеийн ахмадууд оролцож байна.
Тус эрэн хайх аврах салбар нь 1969 онд Түр салбар нэртэйгээр байгуулагдаж 1974 онд сайд нарын Зөвлөлийн 141-р тогтоолоор Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр анх байгуулагдаж байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр Цэргийн гавьяаны одонгоор, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онц гал сөнөөгч тэмдгээр ОБГ-ын салаан захирагч дэслэгч О.Мөнхтунгалаг нар болон Онцгой байдлын салбарт залуу халуун насаа зориулсан ахмадууд, Онцгой байдлын албанд тангараг өргөж ард олныхоо амгалан тайлан аюулгүй амьдралын төлөө оюун, хүч хөдөлмөрөө зориулсан зарим албан хаагчдыг аймгийн шагналаар шагнуулсныг удирдлагын бүрэлдэхүүн гардуулан өглөө.
Сэтгэгдэл үлдээх