Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 2 дох долоо хоногийг үндэсний хэмжээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон 1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж энэ жил 31 жилийн ой тохиож байна.
Булган аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, Хөгжимт бүжгийн театр, Төв номын сан, Аймгийн музей хамтран Соёл урлагийн ажилтны өдрийн өдөрлөгийг “Цогт Хунтайжийн талбай”-д хамтран зохион байгуулж нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай оролцож , нийт аймгийн соёл урлагийн ажилтнууддаа урлаг, уран бүтээл ажлын амжилт хүслээ.
Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе.
Сэтгэгдэл үлдээх