"ECCO FARM" уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь төсөл нь 2025-2029 оны хооронд Канад улсын Гадаад хэргийн яамны 10 сая Канад долларын санхүүжилттэйгээр Монгол улсад хэрэгжинэ. Төслийн баг манай аймагт ажиллаж аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүстэй 2 дахь удаагийн уулзалт хийж төслийн тухай танилцууллаа.
Тус төсөл Монгол улсын 7 аймаг, 4 суманд хэрэгжих бөгөөд манай аймгийн Хутаг-Өндөр сум төсөл хэрэгжих сумдын нэг болсон байна. Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар аймгууд төслийн аймгийн түвшинд, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Их-Уул, Сэлэнгэ аймгийн Хушаат, Төв аймгийн Борнуур сумд төслийн сумын түвшинд сонгогдсон.
"ECCO FARM" төсөл нь Уур амьсгалд зохицсон ухаалаг хөдөө аж ахуй, Хөдөө аж ахуйн байгальд суурилсан шийдлүүд, Биологийн олон янз байдлыг хамгаалах арга аргачлалыг нэвтрүүлэн орон нутгийн иргээд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Төслийг Канад улсын "Алинеа Интернэйшнл" ХХК, Албертагийн Биологийн олон янз байдлын мониторингийн хүрээлэн, Биологийн олон янз байдлын гарц, Монгол улсын "БлакРок Партнерс" ХХК хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх