БНСУ-ын Хуа Сан хотын “Жанган” их сургуульд шинэ тэтгэлэгт хөтөлбөрөөр Булган аймгийн 30 оюутанг элсүүлэхээр гурвалсан гэрээг Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, ХБХОТХ-ийн дарга Г.Давааням нар оролцон өнөөдөр үзэглэлээ.
Уулзалтанд Жанган их сургуулийн захирал И Жун Жан, Олон улсын оюутан хариуцсан захирал Жуй Ин Жэ, “Ковда” ажил олгогчдын холбоо, Голд Вин хуулийн товчооны ерөнхийлөгч Юү Жэй Ён болон тус хуулийн товчооны гадаад харилцаа хариуцсан захирал Н.Алтанцэцэг нар оролцож санал бодол ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.
Булган аймаг, “Жанган” их сургууль, “Голд Вин” хуулийн товчооны гурвалсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ирэх 10 сараас эхлэн нас харгалзахгүйгээр 30 оюутанг бүртгэж БНСУ-ын Хуа Сан хотноо тус сургуульд явуулна.
Нийт 5000 гаруй оюутантай тус их сургууль:
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Онгоцны нисгэгч
Онгоцны үйлчлэгч
Эдийн засаг
Нийгэм хүмүүнлэг
Мөн Асрахуй сувилахуй, Халамжийн ажилтан зэрэг мэргэжилээр эдгээр чиглэлд хоёр жил сураад мэргэжлээрээ тус улсад 100 хувь ажлын байраар хангаж туршлагажуулахаар боллоо.
Булган аймгийн Засаг даргын “ Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн “ Шинэ Ирээдүй” хөтөлбөр боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт орчин үеийн шинэ боловсон хүчин бэлтгэх бодлого баримталж, гадаадын улс орнуудтай харилцсаны үр дүнд тасралтгүй үргэлжилсээр байна.
Гадаад харилцаа -Хамтын ажиллагаа -Шинэ хөгжлийн зам-Шинэ ирээдүй
Сэтгэгдэл үлдээх