Цаг үеийн мэдээ


Image

Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ

Булган аймаг 2024 оныг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан билээ.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднээр дамжуулан олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээг төлөвлөсний нэг нь энэхүү сургалтаар үргэлжилж байна.

“Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах нь” сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Булган аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж , сургалтад 16 сум, ӨЭМТ-ийн 70 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтаар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийн танилцуулга, ХБӨ-ний анхдагч эрсдэл хүчин зүйлс, эрүүл зан үйлийн тухай ойлголт эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнг танилцууллаа.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх