Эрүүл мэнд, боловсрол


Image

Булган аймгийн НТБТ, БШУГ хамтран зохион байгуулсан "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургуулийн зөвлөлийн гишүүдийг чадваржуулах сургалт"ад БТЗААА дарга Б.Нансалмаа "Ажил мэргэжлийн чиг баримжаа, бодлого зохицуулалт", ахлах арга зүйч Ж.Орхонтуул "Шинжлэх ухаан технологи-инноваци, боломж, хөгжил", ахлах арга зүйч Б.Солонгомаа "Хичээл сонголт, ЭШ-ийн бүртгэл мэдээлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад ЕБС-иудын "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургуулийн зөвлөл"-ийн гишүүд, аймгийн зөвлөл, БШУГ, НТБТ-ийн нийт 79 хүн хамрагдсан.

"Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургуулийн зөвлөлийн гишүүдийг чадваржуулах" сургалт цахим, танхим хосолсон 2 үе шаттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Булган аймгийн ЗДТГ, БШУГ, НТБТ, ХХҮГ, Булган аймгийн политехникийн коллеж, Булган аймгийн 1,2-р сургуулийн удирдлага, сэтгэл зүйчид хамтран зохион байгууллаа.

Сургалтад Булган аймгийн ЕБС-иудын АМЧБО сургуулийн зөвлөлийн 42 гишүүд, нийт 79 хүн хамрагдав.

Сургалтаар:

-Булган аймгийн гадаад хамтын ажиллагаатай сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөр

-Булган ХАА-н Политехникийн коллежийн сургалтын хөтөлбөр танилцуулга

-Хичээл сонголт, ЭШ-ын бүртгэл, мэдээлэл

-Шинжлэх ухаан технологи-инноваци, хөгжил боломж

-Мэргэжил сонголтын тохироцын тест ажиллах зөвлөмж

-Гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

-Хувь хүний хөгжил, чадвар

-АМЧБО сургалт үйл ажиллагаанд сургуулийн удирдлага зөвлөлийн үүрэг оролцоо

-АМЧБО багц гарын авлагыг ашиглах заавар, зөвлөмж

-8-12-р ангид АМЧБО сургалтын модуль зөвлөмжийг хэрэгжүүлэх

-Байгууллагынхаа сайн хүн нь хэрхэн болох вэ, эерэг сэтгэлгээ

-Ажил олгогч, хайгчийн талаар зөвлөгөө мэдээллүүдийг хүргэлээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх