Эрүүл мэнд, боловсрол


Image

“Бидний Гоёл-2024” Хувцас загвар зохион бүтгээч, загвар өмсөгч, шилдэг бүтээлч багш шалгаруулдаг тус тэмцээний 17 дахь жилдээ 2024.04.20-нд ХЖТ-т амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд Булган сумын 1, 2, 3-р сургууль, Политехник коллеж, Баян-Агт, Сайхан, Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Бугат, Орхон, Хишиг-Өндөр, Могод сумын 56 загвар өмсөгч, 62 загвар зохион бүтээгч хүүхдүүд, шилдэг бүтээлч багш нар оролцлоо.

Тэмцээнийг Булган сумын Засаг даргын тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, дэмжин ажилласан Аймгийн ИТХын эмэгтэй төлөөлөгчдийн бүлэг, “Бүтээлч бүсгүй” клуб, IWPG байгууллага /Дэлхийн эмэгтэйчүүд энх тайвны соёл нийгэмлэгийн Булган сумын хороо/, Булган аймаг дахь Политехник коллеж хамтран зохион байгууллаа.

Ерөнхий шүүгчээр БШУГ-ын дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч, “Булган модель” сургалтын төвийг үүсгэн байгуулагч, Боловсролын тэргүүний ажилтан, магистр багш Жаргалсайханы Орхонтуул болон Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын хүүхдийн хөгжил хамгааллын газрын албаны ахлах мэргэжилтэн, магистр Сүхбаатарын Оюунзаяа, "Miss Universe Mongolia 2023" тэмцээний үндэсний ялагч, МҮОНТ-ын хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч, AB royal primery бага сургуулийн гоо зүйн багш, Андра академийн гэрээт модель Зандангийн Номинзул, Erdenet model Агентлагийг үүсгэн байгуулагч, Мисс Монголиа холбооны төвийн бүсийн төлөөлөгч, Эрдэнэт Үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын гоо зүйн багш, Соёлын тэргүүний ажилтан Баасандоржийн Найрамдал, Булган сумын 1-р сургуулийн бүжиг, хөгжим, бүжгийн багш, Соёлын тэргүүний ажилтан, Шинэбаярын Билгүүн, Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Наранбаатарын Цэндхорол, нарийн бичгээр БШУГ-ын Статистик мэдээ, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах арга зүйч, улсын байцаагч Болдын Солонгомаа, хөтлөгчөөр ХЖТ-ын жүжигчин Алтанхуягийн Наранхүү нар ажиллалаа. Нийт оролцогч нараас 3 төрөлд дараах байруудыг эзэлсэн ба үүнд:

НЭГ: ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ ТӨРӨЛД:

1. Үндэсний хувцасны загвар зохион бүтээгч

1-р байр Сэлэнгэ сум С.Азжаргал

2-р байр Хишиг-Өндөр сум О.Уранзаяа,

3-р байр 3-р сургууль А.Номинжин

Тусгай байр Политехник коллеж Н.Урангоо

Тусгай байр Баян-Агт Э.Чулуунцэцэг

2. Авангард хувцасны загвар зохион бүтээгч

1-р байр 3-р сургууль А.Номинжин

2-р байр Орхон Б.Ариунзаяа, М.Цасанчихэр, Э.Энх-Эрдэнэ

3-р байр Тэшиг С.Мягмарнаран

Тусгай байр Хишиг-Өндөр И.Мөнхцас

Тусгай байр 1-р сургууль Ш.Баярчимэг

3. Өдөр тутмын хувцасны загвар зохион бүтээгч

1-р байр Тэшиг Ш.Сийлэгмаа

2-р байр 3-р сургууль А.Номинжин

3-р байр Хишиг-Өндөр Т.Отгонбаатар

Тусгай байр Сайхан Ш.Ариунжаргал

Тусгай байр Хишиг-Өндөр Э.Энхзул, Г.Энхжин

4. Спорт хувцасны загвар зохион бүтээгч

1-р байр 3-р сургууль А.Номинжин

2-р байр Хишиг-Өндөр Э.Энхзул, Г.Энхжин

3-р байр 1-р сургууль М.Хонгорзул

Тусгай байр Сайхан Ш.Ариунжаргал

Тусгай байр Хишиг-Өндөр И.Мөнхцас

5. Гоёлын хувцасны загвар зохион бүтээгч

1-р байр Сэлэнгэ М.Хувьзаяа

2-р байр Политехник коллеж У.Ичинхорлоо

3-р байр 3-р сургууль А.Номинжин

Тусгай байр Тэшиг О.Халиун

Тусгай байр 2-р сургууль Б.Уранчимэг

ХОЁР: ЗАГВАР ӨМСӨГЧ ТӨРӨЛД

- “Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч”-өөр Булган сумын 1-р сургуулийн сурагч Т.Энхжин

- “Үзэгчдийн таашаалд нийцсэн загвар өмсөгч”-өөр Булган Политехник коллежийн суралцагч Б.Отгонтуяа

- “Содон дүр төрхтэй загвар өмсөгч”-өөр Сэлэнгэ сумын суралцагч М.Хувьзаяа

- “Төгс төгөлдөр загвар өмсөгч”-өөр Булган сумын 1-р сургуулийн сурагч О.Булганчимэг

- “Шилдгийн шилдэг загвар өмсөгч”-өөр Булган сумын 1-р сургуулийн сурагч А.Хонгорзул

ГУРАВ: ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ ТӨРӨЛД:

1. Л.Нямдолгор, Ц.Энхжаргал, Э.Эгиймаа /Сэлэнгэ сумын Дизайн технологийн багш нар/

2. Цэрэнпагма Булган Политехник коллежийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн багш

3. Н.Ариунбат /Булган сумын Дүрслэх урлаг, дизайн технологийн багш/

4. Э.Энхзул /Орхон сумын дизайн технологи, дүрслэх урлагийн багш/

5. Л.Наранзаяа /Булган сумын 1-р сургуулийн Дүрслэх урлаг, дизайн технологийн багш/

6. Б.Аюурзана /Бугат сумын Дизайн технологийн багш/

Шилдгийн шилдэг багшаар Сэлэнгэ сумын EБС-ийн дүрслэх урлаг, дизайн тeхнологийн багш Л.Нямдолгор (Ивээн тэтгэгч бөйгууллага)

Булган сумын ЗДТГ-ын зүгээс 2.025.000 төгрөгийн мөнгөн шагналыг нийт загвар өмсөгч, зохион бүтээгч, шилдэг багш нарт, БШУГ-аас 2.500.000 төгрөгийн өргөмжлөл, тууз, медаль, бусад зардал, Аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, Бүтээлч бүсгүй клуб, IWPG байгууллагын орон нутгийн хорооны эмэгтэйчүүд 15 загвар зохион бүтээгч нар, шилдгийн шилдэг багш, болон тусгай байруудад нийт 650.000 төгрөгийн шагналыг тус тус гардууллаа. Мөн Андра агентлагт 30-50% хөнгөлттэй суралцах эрхийн бичгээр 7 суралцагч, МУБИС-д 100 хувь тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр 5 суралцагч, тус бүр 100000 төгрөгийн мөнгөн шагналаар 2 эрэгтэй загвар өмсөгчийг тус бүр шалгарууллаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх