Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “ Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн “ Шинэ ирээдүй” боловсролын бодлого чиглэлийн дагуу БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуульд 20 оюутан өнгөрсөн оноос эхлэн суралцаж байна.
Нийт 16 сум, 1 тосгоны төлөөлөл болон суралцагч оюутнууд хэлний бэлтгэлдээ амжилттай суралцаад ирэх 9-р сард үндсэн мэргэжлийн ангиа сонгон суралцах юм.
Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-дахь Шинхан их сургуулийн суурин төлөөлөгчтэй цахимаар холбогдон цаг үеийн мэдээлэл солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх