Үйл ажиллагааны ил тод байдал


Image

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны X/18 дугаар тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын цахим системд оруулан иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж байна. Баян-Агт, Баяннуур, Бугат, Булган, Дашинчилэн, Орхон, Могод, Рашаант, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр сум зайлшгүй шаардлагаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголын төслийг боловсруулж, ИТХ-аараа хэлэлцүүлэн батлуулж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулан иргэн аж ахуйн нэгжид тухай бүр үйлчилгээ үзүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж, хот суурин, хөдөө аж ахуйн газарт 4130 нэгж талбарын 4919 га газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж өмчлүүлсэн. Булган аймгийн ИТХ-ын 2022 оны XII/21 дүгээр тогтоолоор Бугат, Рашаант сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр хийх, Булган сумын 4-р багийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэсэгчлэн төлөвлөх, Хутаг-Өндөр сумын Дондогийн булагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийхээр орон нутгийн төсөвт хөрөнгийг батлуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа ба ажлын гүйцэтгэл 40-90 хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх