Хойд бүсийн хөгжлийн хэлэлцүүлэг Новотел зочин буудлын Их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Соёлын яамны дэд сайд П.Баттөр, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нарын албаны хүмүүс хойд бүсийг хөгжүүлэхэд голлон зайлшгүй шийдэгдэх татвар, санхүү, хөрөнгө оруулалт, эрхзүй сэдвээр панелистээр оролцож байна.
"Монгол Улсын аймгууд яаж төсвийн мөнгө харахгүй ажиллаж болох вэ гэдгийг бодох болсон. Бид хөгжихийн тулд гадаад харилцаагаа хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Булган аймаг байгалийн арвин нөөцтэй. Бид хүний нөөцийн асуудлыг ярих ёстой. Хүний нөөцийн бодлогын асуудлаа ярихгүй бол эдийн засгийг гол авч яваа салбаруудад боловсон хүчин хангалтгүй байна. Энэ талаар хүүхэд залуучууд, ялангуяа эдийн засгийг авч яваа газар тариалах, мал аж ахуйн чиглэлээр зоо техникч, агрономич бэлтгэж, энэ чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгож Булган аймаг хөгжинө." хэмээн аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх