Солонгосын Канвон хотноо болж буй залуучуудын өвлийн IV олимп өндөрлөхөд хоёр хоног үлдэж байна. Гүйлтийн цанын тэмцээн Alpensia Biathlon Centre-т боллоо. Эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаанд манай улсаас хамгийн өндөр амжилтыг олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй үзүүллээ. Тэрбээр үндсэн зайгаа 20:51.9 минутын амжилтаар 22 дугаар байранд оржээ. Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Т.Өсөх-Ирээдүйгийн хувьд өсвөрийн УАШТ-ээс 13 алт, хүүхдийн спортын наадмаас гурван алтан медаль хүртсэн, цанын спортын ирээдүй болсон шилдэг залуу тамирчин юм.
Сэтгэгдэл үлдээх