Эрүүл мэнд, боловсрол


Image

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан З.Ариунцэцэгийн нэрэмжит "Уран тогоо" математикийн олимпиад Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдлаа. Уг олимпиадад бага, дунд ангийн багш, 5-12 дугаар ангийн суралцагчдын төрлөөр болсон юм. "Уран тогоо" олимпиадад Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Хангал, Дашинчилэн Хялганат, Хутаг-Өндөр, Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн багш суралцагчид оролцлоо.

Олимпиадын хаалтын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан оролцож, багш суралцагчдад баяр хүргэж амжилт хүссэн юм.

Нийлбэр дүнгээр:

Суурь боловсролын сургуулийн ангилалд:

1-р байр Хутаг-Өндөр сумын 1-р баг

2-р байр Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургууль

3-р байр Хутаг-Өндөр сумын 2-р баг

Бүрэн дунд боловсролын ангилалд:

1-р бар Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 1-р баг

2-р байр Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургууль

3-р байр Бүрэгхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн баг тус тус байр эзэллээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх