Цаг үеийн мэдээ


Image

УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга санхүү хариуцсан гишүүдийг чадавхижуулах сургалтыг Сонгуулийн Ерөнхий хороо,Аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооны зөвлөх Б.Оюумаа, мэдээлэл судалгаа сургалтын төвийн ахлах мэргэжилтэн Г.Ариунболд нар хүрэлцэн ирж,

Аймаг сумын сонгуулийн хорооны бүрэн эрх,хэсгийн хорооны чиг үүрэг,сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт, сонгуулийн хорооны гишүүний ёсзүйн дүрэм,сонгуулийн хорооны хуралдааны дэг зэрэг асуудлаар сургалт мэдээлэл өгч байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн хууль журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан сонгуульд ажиллахаар шалгалтанд тэнцсэн аймаг, сумдын төрийн албан хаагчид энэхүү сургалтанд хамрагдаж байна.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх