Булган аймгийн 16 сум, 1 тосгоны нийт 12000 гаруй ахмадууд эдүгээ төрөлх нутагтаа аж төрж буй юм.
Өнөөдөр эдгээр ахмад, өндөр настнуудад зориулан Аймгийн Засаг даргын 2020-2024 оны “ Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд сувилахуйн асаргааны цогц үйлчилгээг ахмадуудад гэрээр, өдрийн эмчилгээгээр хүргэх, түүнчлэн хэвтрийн ахмадуудад хөнгөвчлөх үйлчилгээг ойртуулах зорилгоор сувилахуйн “ Тусч Шувуухай” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг ахмад сувилагч нар нэгдэн үүсгэн байгуулж , Ахмадын өргөөнд үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Уг төвийн үйл ажиллагааг нээж Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэлэхдээ:
Ахмад буурлуудын маань урт удаан эрүүл энх байж, хөдөлмөр гавьяаныхаа амралтад тайван амгалан оршиход эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн чухал шаардлагатай учраас нийгмийн цогц бодлого, хэрэгжилтийн хүрээнд тус төвийн үйл ажиллагааг дэмжин нээж байна.
Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эрүүл мэндийн салбарт ахмадууд болон бусад иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй нээлттэй хүргэхэд тус төрийн бус байгууллагын оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэдгийг онцоллоо.
Ахмадын өргөөнд үйл ажиллагаа явуулах “ Тусч Шувуухай” сувилахуйн төвд аймгийн ЗДТГ-аас нэн шаардлагатай зарим эрүүл мэндийн тусгай хэрэгслүүдийг өгч цаашид ахмадуудаа дэмжсэн үйл ажиллагааг нь ямагт дэмжихээ илэрхийлсэн.
Булган аймаг өнөөдөр улсын хэмжээнд Ахмадын эрүүл мэндийг дэмжсэн сувилахуйн төвийг байгуулсан долоо дахь аймаг ийнхүү боллоо.
Сэтгэгдэл үлдээх