ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “2015 онд 80-90 Мгц дээр зөвхөн 4 радиод долгионы тендер өгснөөр Япон стандартын буруу хүрдтэй болон Европ стандартын зөв хүрдтэй автомашинд эдгээр 4 радио нь шууд цацагдах боломжтой болж, бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, цөөнхөд давуу эрх бий болгохын зэрэгцээ 90-108 Мгц давтамж дээр эфирээ дамжуулдаг 33 радиогийн эрх ашгийг зөрчиж байна” гэсэн гомдлыг “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос ирүүлсэн. Уг гомдлыг Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд хянаж үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох” гэж...; 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдлоо.
Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт радиод аль ч хүрдтэй автомашинд эфирээ цацах техникийн боломж олгож, биелэлтийг энэ сарын 25-ны дотор албан бичгээр ирүүлэх тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.
Сэтгэгдэл үлдээх