Хөдөлмөр, нийгмийн хамгаалал


Image

Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд 2022 онд зохион байгуулагдаж байна. Монгол улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 88 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.2.4, 3.2.5 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/27 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын улсын (ахлах) байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх, шалгалт энэ жил Булган аймагт болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээ Төв, Баруун, Говийн бүсэд хуваагдан явагдаж байгаа бөгөөд манай аймагт Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Булган зэрэг 7 аймгийн 167 улсын байцаагч ажилтнууд оролцсон байна. Уг бүсийн цугларлтаар дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Шалгалт зохион байгуулахаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Дотоод аудит мониторийнгийн газрын дарга Б.Ганхуяг, Мэргэжилтэн Ж.Сувдаа, Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Наранцэцэг, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн  Үүнд:

  1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 3 жил тутам зохион байгуулагддаг улсын байцаагчийн эрх олгох, эрх сэргээх, баталгаажуулах шалгалтад дээрх 7 аймгийн 147 байцаагч ажилтнууд оролцож 90%-ийн амжилт үзүүллээ.
  2. Ойн хэмжээнд оролцож буй албан хаагчдад зориулсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал эрүүл ахуй ажлын байрны стрессийг хэрхэн арилгах зэрэг сэдэвт сургалтууд зохион байгуулагдлаа.
  3. Өнөөдөр 7 аймгийн байцаагч албан хаагчдын дунд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

БУЛГАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх