Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгаас 12 генерал төрснөөрөө Монгол улсын Зэвсэгт хүчний салбарт хамгийн олон генерал төрсөн аймаг гэж үздэг.

Бид аливаа түүхэн үйл ажиллагаа, ёслолыг тэмдэглэхдээ үндсэн агуулгаас нь хазайлгахгүй байлгах ёстой төдийгүй, танин мэдэхүйн ач холбогдлыг давхар авч явж, ирээдүйн хүүхэд залууст мэдлэг олгох зайлшгүй шаардлагатай гэж үздэг учраас өнөөдөр Булган аймгийнхаа нутаг дэвсгэрт Батлан хамгаалах яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Бидний бахархал” төсөл арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

Монгол улсын Засгийн газрын Батлан хамгаалах

зарим чиг үүргийг 2023 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Булган аймаг , Батлан хамгаалах яамны хамтын ажиллагаа , “Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах” зорилгоор Бидний бахархал” төслийг Булган аймагт ийнхүү зохион байгуулж байна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай , Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Ж.Болдбаатар,БХЯ ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн болон Булган аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага бие бүрэлдэхүүн , ард иргэд, хүүхэд залуучууд оролцлоо.

Уг төсөл арга хэмжээний хөтөлбөрийн дагуу хоёр өдөр Булган аймагт 500 гаруй цэрэг хүчний байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж олон талт арга хэмжээг аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх