Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй.
Өнөөдөр уг арга хэмжээтэй холбогдуулан Бүрэгхангай сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид санаачилан сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Чуулганы үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцож малчид эмэгтэйчүүдэд амжилт хүслээ.
Чуулганы гол зорилго нь малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл өгөх, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршиж байна.
Бүрэгхангай сумын 180 гаруй малчин бүсгүйчүүд Эмэгтэйчүүдийн чуулганд оролцож байна.
Сэтгэгдэл үлдээх