Цаг үеийн мэдээ


Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Дархан-уул , Хөвсгөл аймагт ажиллаад өнөөдөр Булган аймагт ирж, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй удирдлагуудтай уулзалт хийлээ.

Ажлын хэсгийн баг орон нутагт үргэлжлүүлэн ажиллаж аймгийн Засаг даргын тухайн орон нутагт зохион байгуулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, Засаг даргын ахалсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын багийн үйл ажиллагааг шалгаж мэргэжил арга зүйгээр хангах юм.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх