Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хүрээнд ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвийн бүрэн камержуулалтын ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хийж ашиглалтанд орууллаа.

Булган аймаг “ Ногоон бүс “ төслийн хүрээнд орон нутгаас 2021 онд 50 сая , 2022 онд 50 сая, 2023 онд 100,0 сая төгрөгийг тус тус шийдвэрлүүлэн теле камеруудыг тодорхой цэгүүдэд үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мөн 2023 онд 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Залуус “хороололд хяналтын камерийг шинээр суулгах, 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон сум руу гарах “Цагаан хаалга”, Булган сумаас Хутаг-Өндөрийн чиглэлд Мянгатын хаалга авто замын орох , гарах чиглэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар,жолооч, зорчигчийг таних орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн хяналтын камер шинээр сууриллуулах ажлыг зохион байгуулахаар тендер шалгаруулалт зарлуулан ажиллаж байгаа юм.

Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хяналтын камерийн үйл ажиллагаатай танилцаж, нэмэлтээр зарим шаардлагатай хэрэгслүүдийг гардуулан өглөө.

Булган аймгийн Цагдаагийн газарт 2013 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байсан камержуулалтын энэхүү ажил бүрэн ашиглагдаж орсоноор аюулгүй орчинг бий болгож, нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч буй болон зорчин өнгөрөгч иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, аюулгүй, амар амгалан аймаг болоход ихээхэн ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх