Булган аймгийн орон нутгийн төсөв байгаль орчины сангийн хөрөнгөөр Тэшиг, Баян-Агт ,Гурванбулаг сум, Хялганат тосгонд хог хаягдал ачиж тээвэрлэх автомашиныг хүлээн авч , Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардуулан өглөө.
Цэвэр орчин-Цэмцгэр Булган аяны хүрээнд шат дараатай олон ажлыг хийсэний үр дүнд хог хаягдлаа ангилан ялгадаг болж бусад орон нутгуудад жишиг болоод буй.
Энэ удаа сумдын хог хаягдлыг тээвэрлэхэд зориулж нийт 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын “Цаст Хан Хөхий “ ХХК уг БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашиныг гэрээний дагуу нийлүүллээ.
Удахгүй 6 автомашин зарим сумдад нийлүүлэгдэнэ.
Сэтгэгдэл үлдээх