Цаг үеийн мэдээ


Image

МУ-ын ЗГ-аас 2023 оныг “ Зочлох жил” болгон зарласан билээ. “Хүнсний хувьсгал- Хүнсний хангамж, аюулгүй байдал” Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд Булган аймаг өөрийн нэрийн орон нутгийн брэнд хоол, уламжлалт зоогтой болох зорилгоор энэхүү тэмцээн, үзэсгэлэнг зохион байгуулж байна. Булган аймгийн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хоолны газар / ресторан, баар, кафе, цайны газар, кофе шоп, цэцэрлэг, сургууль, эмнэлэг аялал жуулчлалын байгууллагууд ,үйлдвэр албан газрын дэргэдэх цайны газар/-т ажиллаж буй ажилтан, ажилчид Төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцож, төрөл бүрийн зоог шинэ чанараар өрсөлдөж байна. Тус арга хэмжээнд 11 сумын 8 багийн 146 хоол үйлдвэрлэлийн салбарын ажилчид оролцож байна.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх