Image

“RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022” Олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумдын заагт орших Цогтын цагаан байшингийн туурийн дэргэдээс 11 төрлийн адал явдалт хурд авхаалж самбаа, эр зориг сорьсон уралдаан эхэлж, Бүрэгхангай, Гурванбулаг , Рашаант сумдын нутгаар хурдлан уралдсаар Элсэн тасархайд хаалтын үйл ажиллагааг товлон бэсрэг наадмыг зохион байгуулснаар амжилттай өндөрлөлөө. Нийт мэргэжлийн 17 баг тамирчид оролцож шилдгүүдээ тодрууллаа.

✅1-р байр Жолооч О.Баярбаатар

Чиглүүлэгч Ж.Амгаланбаатар

Механик Ч.Жамъяанхүү

✅2-р байр Жолооч Т.Цогбат

Чиглүүлэгч Д.Баттөр

Механик Э.Гантогтох

✅3-р байр Жолооч Б.Эрдэнэжаргал

Чиглүүлэгч Н.Мөнх-Очир

Механик Э.Түвшинбаяр нар шалгарч цом медалиа гардан авлаа.

Энэ удаагийн хувьд тэмцээний гол зорилго нь түүхийн дурсгалт газруудыг таниулан сурталчлах, цөлжилтийн эсрэг олон улсын анхаарлыг хандуулах зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнд ОХУ-ын Кавказын Карачай-Черкес Республикээс ирсэн ОХУ-ын аварга баг Дикий буюу Айбазов Анзор Магометович, Чеккуев Марат Казмирович, Назар нар ирж оролцлоо.

“RFC MONGOLIA 2022” финалийн гараа Төв аймгийн Мөнгөнморьт суманд үргэлжлэн зохион байгуулагдсанаар

✅1-р байр Жолооч А.М.Анзор

Чиглүүлэгч Ч.К.Марат

Механик Назар

✅2-р байр Жолооч Б.Эрдэнэжаргал

Чиглүүлэгч Н.Мөнх-Очир

Механик Э.Түвшинбаяр

✅3-р байр Жолооч Ц.Батням

Чиглүүлэгч С.Очбаяр нар шалгарлаа.

Шинэ хөгжлийн зам # VisitBulgan #MOF#МонголынБартаатЗамынАвтоСпортынХолбоо #ЦөлжилтийнЭсрэгДууХоолой #Булганхангайхөгжлийнтөлөөсан

+35

Энэ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх