Цаг үеийн мэдээ


Image

НҮБ-ын Хүн амын сангийн төсөл хэрэгжиж байна

НҮБ-ын Хүн амын сан Люксенбургын Засгийн Газрын санхүүжилттэй 5 жилийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл хэрэгжих 10 аймгийн 1-ээр манай аймаг сонгогдсон юм.

Тус төслийн баг өнөөдөр манай аймагт ажиллаж аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Уг төсөл нь урьдчилан сэргийлж болох эх нярайн эндэгдлийг бууруулах, Жендерт суурилсан хүчирхийллийг тэглэх, Залуучуудын хөгжлийн ажлыг дэмжих зорилготой юм.

Төсөлд Рашаант, Тэшиг сум сонгогдсон бөгөөд эхний шатны ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд дараагийн ажил удахгүй хийгдэх тухай төслийн баг танилцууллаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх