Тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо[1] :

2023.01.26

 

Тендер шалгаруулалтын нэр:

Шатахуун, шатах тослох материал худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар:

 

БУАЗДТГ/202301001

                       

Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг [Шатахуун, шатах тослох материал нийлүүлэх нийлүүлэгч]–ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 370 000 (гурван зуун далан мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[2]  

Тендерийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн, 09 цаг 30 минутад [3] зохион байгуулна.

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

            Булган аймгийн засаг даргын тамгын газар

1 давхарт 102 өрөө САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН п.БУЛГАН утас: 70342211

 

[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]     100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.

[3]       Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх