Хэм хэмжээ тогтоосон захиргааны акт


БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 2-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                   Дугаар II/10                                                       Хонгор өндөр

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1,64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

Тэмээ 0 төгрөг

Адуу 1260 төгрөг

Үхэр 1080 төгрөг

Хонь 180 төгрөг

Ямаа 270 төгрөг

2.Малын тоо толгойд оногдох албан татварыг сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дун, статистикийн баримтыг үндэслэн дээрх тѳрѳл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /М.Төмөрбат/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд нь хавсралт материалын хамт холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын хороод, ажлын албанд зөвлөсүгэй.

ДАРГА   Л.ОЙДОВ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх