Хэм хэмжээ тогтоосон захиргааны акт


БУЛГАН АЙМГИЙН СЭЛЭНГЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр               Дугаар 03/02                                                           Ингэтолгой

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.5, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай.

Тэмээ - 1000 төгрөг

Адуу – 1300 төгрөг

Үхэр – 700 төгрөг

Ямаа - 800 төгрөг

Хонь – 500 төгрөг

2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистик баримт судалгааг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /Б.Ууганбаяр/-д үүрэг болгосугай.

3.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

4.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА   Ц.БААТАР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх