Тендерийн урилга


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022.09.06

  1. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (Бугат сум) боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

·  Улсын бүртгэлийн гэрчилгээ

  • ААН байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар
    баталгаажуулсан байна/ Үүнд: ЗТ-9.2. Хот, тосгоны ерөнхий
    төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь
    судалгаа /Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 2-р сарын 23-ны
    өдрийн тушаалын дагуу аргачлалаар дүйцүүлэх / заалттай байна.
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт /шимтгэлийн өргүй, хэдэн даатгуулагчтай эсэх талаар/
  • Шүүх эрх бүхий байгууллагын тодорхойлолт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Татварын өргүйг нотлох тодорхойлолт
  • Санхүүгийн тайлан /2020-2021 он/
  • Сүүлийн 2 жил тус бүр 50 сая төгрөг түүнээс дээш борлуулалтын орлоготой байх,
  • Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жилийн аль хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийж байсан туршлагатай байх. Гэрээ, акт, ашиглагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх
  •  Голлох инженер техникийн ажилчдын диплом, туршлагын талаарх мэдээлэл,  НД7, НД8 тайланг сүүлийн 3 сараар гарган ирүүлэх. Хот төлөвлөлтийн мэргэшсэн архитектор-1, Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор-1, Хот төлөвлөлтийн эдийн засагч-1, Хот төлөвлөгч-1, Газар зохион байгуулагч инженер-1, Дулааны мэргэшсэн инженер-1, Ус хангамж ариутгах татуургын мэргэшсэн инженер-1, зөвлөх-1, цахилгааны мэргэшсэн-1, зөвлөх-1, холбоо дохиолол мэргэшсэн инженер-1-үүдтэй байх
 
   
  • Техник тоног төхөөрөмжийн жагсаалтыг ирүүлнэ. Дээрх тусгай зөвшөөрлөөр ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, программ хангамжтай байх өөрийн компанийх мөн болохыг нотлох баримт, түрээсийх бол гэрээ ирүүлнэ.
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 09-р сарын 06-ны өдрөөс 2022 оны 09-р сарын 15-ны 09 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 09-р сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 104 тоот өрөө

Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Утас: 70343259

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх