Соёл урлаг, спорт


Image

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй "Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя" аяныг дэмжиж Монголын Явган Алхалтын Холбооны төлөөлөгчид манай аймгийн нутгаар 100 км алхах аяллын нээлт боллоо. Нээлтэд АЗДТГ, БТСГ, ЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд оролцсон юм.

Сэлэнгэ аймаг, Хөвсгөл аймгийн буухиаг манай аймаг өртөөлөн авч Чачиртын гүүрнээс Хутаг-Өндөр сум хүртэл 2 өдрийн 100 км байгалийн сайханд алхах аялал ийнхүү эхэллээ.

Нээлтийн үеэр Булган аймгийн алхалтын холбооны туг, гэрчилгээг Монголын Явган Алхалтын Холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ Булган аймгийн Алхалтын холбооны анхны гишүүдийн нэг спортын мастер Л.Энхцэцэгт гардуулж өгч ажилд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх