Хүнс, хөдөө аж ахуй


Image

2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын аварга малчин, саальчин, тариаланчид тодорлоо. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, будаа тариагаа арвин их ургуулсан нутгийн сайчууддаа баяр хүргэж, улам их амжилт хүсье. 

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР:

🔰 Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Дашдэндэвийн Цэлхаасүрэн

🔰 Орхон сумын Халиун багийн малчин Ёндонжамцын Мандах

🔰 Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Гэндэнжамцын Баасанжаргал

🔰 Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Нувааны Эрдэнэбат

🔰 Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Содномын Бүрэн

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-ААР:

🔰 Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэн

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР:

🔰 Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК

🔰 Булган аймгийн Рашаант сумын “Ти эн эс эн ти” ХХК

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ААР:

🔰 Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” ХК-ийн механикжуулагч Могойторын Сүхбаатар

🔰 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Булган буудайн түрүү” ХХК-ийн механикжуулагч Алтангэрэлийн Батсайхан нар шалгарлаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх