Мэдээ мэдээлэл


Image

2020-2021 онд Булган аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу амжилттай нэвтрүүлснээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзоригоос ISO 9001:2015 стандартын гэрчилгээг гардаж авлаа.

Гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил бөгөөд ЗДТГ-ын менежментийн тогтолцоонд 2022-2024 онд СХЗГ-аас жил бүр магадлах аудит хийж баталгаажуулах юм.

 

Мөн өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзаж, аймгийн төр, эдийн засаг, нийгмийн бодлогын удирдлагын үйл ажиллагаа болоод Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн тухай мэдээлэл солилцов.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх