Цаг үеийн мэдээ


Image

Таван жил тутамд зохион байгуулдаг Төрийн архивын үйл ажиллагааны 2026 оны улсын үзлэг Булган аймагт эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 280 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд аравдугаар сарын 12-ны өдөр эхэлсэн уг үзлэгийн хүрээнд Булган аймгийн Архивын хэлтсийн үйл ажиллагааг дүгнэж, үнэлэх юм.

Үзлэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/150 дугаар тушаалаар баталсан 6 бүлэг, 17 чиглэл, 69 үзүүлэлт, 270 шалгуур үзүүлэлтээр зохион байгуулж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжингийн ахалсан ажлын хэсэг энэ сарын 20-ныг хүртэл Булган аймагт ажиллаж, архивын үйл ажиллагаанд үнэлгээ хийхийн зэрэгцээ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

1984 оноос хойш зохион байгуулж ирсэн Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгийн нэгдсэн дүнг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх