2026 оны II ээлжийн цэрэг татлагаар Баян-Агт, Бугат, Булган, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сум болон Хялганат тосгоны залуус хугацаат цэргийн албанд мордож байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэбилэг эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэхээр мордож буй Булган нутгийн залуусыг эцэг эх, элгэн садных нь хамт үдэн гаргаж, цэргийн албаа нэр төртэй хааж, эрдэм мэдлэг, эр зориг, тэсвэр хатуужил өвөрлөн нутагтаа эргэн ирэхийг ерөөлөө.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордож буй залуусынхаа зам мөрийг өлзийтэй, алба нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Эх орны хил амгалан, эр цэргүүдийн жавхаа хийморьтой, зам мөр нь дардан байх болтугай





Сэтгэгдэл үлдээх