Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлсэн Булган аймгийн залуус цэргийн албаа амжилттай хааж, нутагтаа ирлээ.
2025 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд мордсон дайчдыг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер, дэд хурандаа Б.Намнансүрэн нар угтан авч, баяр хүргэлээ.
Эр цэргийн албанд хатуужил сууж, эр зориг, тэсвэр тэвчээр, эх оронч үзлээр төлөвшин, сурлага, сахилгаараа үлгэрлэн албаа хаасан залуус маань амьдралынхаа шинэ хуудсыг нээж байна.
Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон аймгийн Цагдаагийн газраас халагдаж ирсэн дайчдад хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, холбогдох үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчин залуусынхаа цаашдын ажил, амьдралд өндөр амжилт хүсэн ерөөе.





Сэтгэгдэл үлдээх