Иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын зөв дадал болгох зорилгоор “Идэвхтэй дасгал хөдөлгөөнд – Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
2026 оны 10 сарын 19 нд эхлэн Спорт ордны “А” зааланд Даваа, Лхагва, Пүрэв гараг бүрийн 07:30–08:30 цагт явагдана.
Хөтөлбөрийн хүрээнд шугаман бүжиг, цэнгээнт бүжиг, өглөөний дасгал зохион байгуулах тул иргэд, ахмад настан, төрийн албан хаагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Анхааруулга: Оролцогчид заалны зориулалтын пүүзтэй ирнэ үү.
Эрүүл мэнддээ цаг гаргаж, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгоцгооё.
Сэтгэгдэл үлдээх