Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Шуурхай хурлаар **Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газрын мэдээллийг** тус тус сонсож, цаг үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Мөн аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтнуудад **цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажил үйлчилгээг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх** үүрэг, чиглэлийг өглөө.

Шуурхай хурлаар өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг холбогдох байгууллагууд ханган ажиллаж, цаашид цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаагаа зохион байгуулахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх