“Булганы сэргэлт 2024–2028” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Код бичих” хөтөлбөр, “Хүний хөгжлийн сэргэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” чиглэлийн хүрээнд Дэзэрэт Олон Улсын Байгууллагын дэмжлэгээр аймгийн 15 сум, 1 тосгоны ерөнхий боловсролын сургуулиудад 711 сая төгрөгний 310 ширхэг Chromebook, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 30 ширхэг тэргэнцэр тус тус хүлээлгэн өглөө.
Энэхүү харөнгө оруулалтаар алслагдсан сумдын сурагчдын дижитал боловсролын боломж, сургалтын орчныг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж, оролцоог дэмжих нөхцөлийг бүрдүүллээ.
Сэтгэгдэл үлдээх